Posts

Showing posts from March, 2022
Image
 Давируул Хөлбөмбөгийн Клуб нь Mongolian tottenham hotspur fan club ээс санаачилсан гадаа талбайн хөлбөмбөгийн баг билээ. 2020 онд үүсгэн байгуулагдсан бол 2021 онд Нийтэд Үйлчлэх Төрийн Бус Байгууллагын статусаа авч Монголын Хөлбөмбөгийн Холбоонд (МХХ) бүртгэлтэй албан ёсны клуб болохоор ажиллаж байна. Давируул Хөлбөмбөгийн Клуб нь хөлбөмбөг сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд өөрсдийн үзэл баримтлалд үндэслэсэн бэлтгэлийн системээр баг тамирчдаа хөгжүүлэн МХХ-ны дээд лиг, Эмэгтэй лиг, мөн залуучууд, хүүхэд багачуудын багтай болох замаар олон нийтэд хөлбөмбөгийн спортыг сурталчлах, нийтийн эрүүл мэндэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой болно.